БАРИЛГА ЭКСПО - 2017 Барилгын Материал Дэвшилтэт Технологи 2017.05.05-07-нд

Жил бүрийн хавар зохион байгуулагддаг барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн “BARILGA EXPO 2017” олон улсын үзэсгэлэн нь Шинэ орон сууц, ҮХХ, Амины орон сууц, Интерьер, экстерьер, ландшафт гадна тохижилтын чиглэлээр 2017 оны 4-р сарын 28-наас 30-нд, Барилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр 2017 оны 5-р сарын 5-наас 7-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

Барилгын материал, дэвшилтэт шинэ техник технологи, орон сууц, амины орон сууц, үл хөдлөх хөрөнгө, гадна, дотор тохижилт, интерьер дизайн гээд барилгын салбарын бүхий л зүйлсийг нэгэн дор төвлөрүүлдэг уг үзэсгэлэнд дотоод болон гадаадын шилдэг үйлдвэрлэгчид, импортлогчид гээд 250 гаруй байгууллага оролцоно.

Дэлхийд нэр хүндтэй шилдэг брэндүүдээс авахуулаад хэний ч мэдэж амжаагүй цоо шинэ, дэвшилтэт технологиуд, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах уг үзэсгэлэнд та бүхэн өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах бүрэн боломжтой.

Богино хугацаанд зорилтот хэрэглэгчдийг нэгэн дээвэр дор цуглуулж чаддаг “BARILGA EXPO 2017” нь маркетингийн хамгийн бага зардлаар хамгийн их борлуулалтыг хийж, бизнесийн хамтрагчдынхаа хүрээг тэлэх таатай нөхцөлийг та бүхэнд олгодог тул үзэсгэлэнгийн талбайгаа амжиж захиалаарай.

Таны бизнест өндөр амжилт хүсье.