card

Манай компани нь монголд анх удаа шинэ технологиор хийгдсэн “Моносын уулзвараас Нисэхийн уулзвар хүртлэх сонсголонгийн бетон хучилттай авто замын Бетон зуурмагын тусгай нэмэлт бодис болох SPF-100 B2/Ae/ (Поликарбоксилат төрлийн Суперпластикатор) ус хэмнэгч, уян налархайжуулагч, агаар агууламжын хувийг нэмэгч нэмэлтийг нийлүүлж чанарын өндөр түвшинд хийгдэж дуусаад байна.

Дэвшилтэт технологоор хийгдсэн энэхүү замын бетон нь барилгын  бетоноос нилээн ялгаатай гардаг. Энд конусан суулт нь маш бага харин агаарын агууламж нь энгийн бетоноос илүү байдаг учир тээвэрлэлтийг миксерээр хийх боломжгүй. Бетоны үндсэн төлөв болон тээвэрлэлтийн ялгаанаас шалтгаалан замын бетонд тусгай зориулалтын нэмэлт хэрэглэх шаардлагатай. Энэхүү нэмэлт нь усны орцыг их хэмжээгээр багасгахын зэрэгцээ конусан суултаа барих, агаарын агууламжийг 5 хувиас багагүй байлгах өндөр шаардлагыг хангах юм. Энгийн бетонд нэмэлт нь 0,8-1,5 хувь хүртэл ордог бол замын бетоны шаардлагаас хамааран нэмэлт нь 1,5-2,0 хувь хүртэл орж болно.

Энэхүү тавигдсан шаардлагад нийцсэн SPF-100 B2/Ae/ нэмэлтээр хийсэн туршилт хийх аргачлал норматив болон үр дүнгүүдийг доор хавсаргав.

Авто зам гүүрийн бетоны онцлог шаардлагууд

Зам гүүрийн бетон нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт норм нормативын шаардлагын дагуу тогтоогдсон техникийн нөхцөлтэй байдаг.

Тухайн техникийн нөхцөлд тулгуурлан бетоны туршилтыг явуулна. Зам гүүрийн бетон нь хүйтэн тэсвэрлэлтээр өндөр байх тул бетоны агаарын агууламжыг их байхаар тооцдог. Агаарын агууламжийн хэмжээг ихэвчилэн 3-7% хооронд байхаар тогтоодог.

Хөдөлгөөнт чанар буюу конусын суулт нь цутгах технологиос хамаарч 15-20мм хүртэл байдаг.

Энэ бетоны техникийн нөхцөл нь:

Бетоны марк

М400

Шахалтын бат бэх

400 кг х/см2

Гулзайлтын бат бэх

4.5 мПа

Конусын суулт

3±1.5 см

Агаар агууламжын хэмжээ

5+1.5%