card

Ус хэмнэгч, уян налархайжуулагч, бетоны бат бэхийг нэмэгдүүлдэг SPF-100 (Super water-reducing type) нь шинэ үеийн байгальд ээлтэй поликарбоксилат төрлийн суперпластикатор шингэн (химийн нэмэлт бодис) энэ ангилалын нэмэлт нь зуурмагийн уналт сайтай, ус зарцуулалтыг багасгадаг тул бетон зуурмагийн зууралтын үзүүлэлтийг дээшлүүлж бетон цутгалтын болон помпоор шахахад уян налархай гулгамтгай шинж чанартай болдогоос гадна,  бэхжилтийн явцыг  нэмэгдүүлэх тал дээр мөн онцгой сайн үйлчлэл үзүүлдэг. Энэхүү нэмэлтийг энгийн бетон, автопамп болон суурин помпоор шахдаг бетон, мөн  өндөр маркын, хурдан бэхжидэг бетон зуурмагт өргөнөөр хэрэглэдэг. Ялангуяа өндөр маркын  хүнд бетон, угсармал төмөр бетоны,  хэрэглээнд маш сайн үр нөлөөтэй.

Бүтээгдэхүүний онцлог:

  • Ус зарцуулалтын хувийг дээд зэргээр багасгана: Тархалт сайтай шинж нь ус зарцуулалтыг багасгах үүрэгтэй ба усны зарцуулалтыг 40%-с дээш хүртэл багасгадаг. Бетон зуурмагийн ажиллах чадварыг сайжруулж, бетоны бэхжилтийг дээшлүүлж, цементийн хэмнэлтийг нэмэгдүүлдэг нь батлагдсан.
  • Үйлдвэрлэлийг хянах боломж: Молекулын үндсэн гинжин хэлхээн дэх молекулын хэмжээ, хажуугийн хэлхээний урт богино, нягтрал болон бөөгнөрөлийн зохицуулалтаар дамжуулж уг ангилалын нэмэлт бодисын ус зарцуулалтын хувь, уян налархайжилт болон хөдөлгөөнт чанарыг тохируулан хянаж болдог.
  • Зуурмагийн уналт сайн: Дээд зэргийн уналтын шинж нь ялангуяа уналтын нам түвшинг барих тал дээр илүү үр нөлөөтэй бөгөөд бетон зуурмагийн хүчин чадлыг хангахаас гадна түүний төлөв шилжилтийн хэвийн байдалд нөлөөлдөггүй.
  • Барьцалдах шинж сайтай: Бетон зуурмагийг барьцалдалт сайтай болгож түүний цутгалтын чанарыг сайжруулдаг, давхарга үүсэхгүй, тусгаарлалт үүсэхгүй, урсахгүй.
  • Тархалт сайтай: бетон зуурмаг нь хөдөлгөөнт шинж маш өндөр, цутгахад хялбар, нягт тул өөрөө нягтардаг зуурмагт хэрэглэхэд тохирно.
  • Бэхжилтийн өсөлтийн хувь: Бэхжилт нэмэгдэх хувь нь харьцангуй өндөр, ялангуяа эрт бэхжилтийн өсөлтийн хувь өндөр, зуурмагийн агшилт болон нүүрсхүчилээр баяжих хувийг бууруулдаг.
  • Ашиглах боломж өргөн: Ашиглах боломж маш өргөн, төрөл бүрийн силикат цемент, энгийн силикат цемент, шаарагт силикат цемент болон төрөл бүрийн нэмэлтэнд ашиглаж болох ба тархалт уян налархайжилт маш сайн.
  • Бат бөх чанар сайн: Агшилт бага, хлор шүлтийн агууламж бага тул бетон зуурмагийн бат бөх шинжийг нэмэгдүүлдэг.
  • Ногоон орчин: Хүрээлэн буй орчинд хор нөлөөгүй, шоргоолжны хүчил болон бусад хортой бодисын найрлагагүй.

Хэрэглэх арга:

  • Бүтээгдэхүүний хольцийн хэмжээг 0.8%-1% гэж зөвлөсөн байдаг бөгөөд манай Монгол Улсад хэрэглэж байгаа түүхий эд /элс, хайрга, цемент г.м.../ болон орц найрлагаас шалтгаалан зохистой хэмжээгээр өөрчилж болно.
  • Цемент болон бусад найрлагын нарийвчилсан тохиргоог туршилт шинжилгээ хийсний дараа тогтооно. Хэрэглэх үедээ хэмжсэн усандаа нэмж хийх буюу зуурмагийн машинд хамтад нь хийн хэрэглэж болно. Ус зарцуулалтыг ихээр багасгахын тулд зуурах хугацааг нь 150s-ээс багагүй байлгахыг бид зөвлөж байна. Чанарын шаардлага хангасан зуурмаг гаргахын тулд хэрэглэхийн өмнө бетон зуурмагаа зуурч туршилт хийх хэрэгтэй.
  • Удаашруулагч, хөөсгүйжүүлэгч, агаар сорогч болон сулфоник натри зэрэг ус хэмнэгч  нэмэлт бодисуудын хамт холин хэрэглэж болно.
  • Уг бүтээгдэхүүн нь эцсийн хэрэглэгчийн ашиглах бүтээгдэхүүнд хамаардаггүй тул эцсийн хэрэглэгчийн хэрэглэх арга болон нөхцлийг бид хангах боломжгүй юм. Бүтээгдэхүүний шинж чанарын нарийвчлалын талаар бид урьдчилан тооцох аргагүй. Бид хэрэглэгчийг бүтээгдэхүүнээ хэрэглэхийн өмнө өөрсдөө туршиж үзэн хольцийн хэмжээ хэрэглэх арга нөхцөлөө тогтоохыг зөвлөж байна.

   

Бүтээгдэхүүний үзүүлэлт:

Нэр

Нэгж

Стандарт

Гадна байдал

                 /

Цайвар шар наалдамхай шингэн

Нягтаршил

g/cm3

1.05-1.10

Хүчил шүлтийн тэнцвэр

%

6-8

Хатуулагийн агууламж

%

20±1.5

CI

%

≤0.1

Na2SO4

%

≤0.5

Цементийн цэвэр хөдөлгөөнт шинж

mm

≥260

Ган арматур зэврэлтийн нөлөө

үгүй

үгүй

Хэрэглээний шинж чанар: 

Уг бүтээгдэхүүний бетон зуурмагийн харилцан адилгүй хугацааны явц дах уналтын түвшиний байдлыг доорх зурагт үзүүлэв. Туршилтын аргын үндэслэл: Улсын стандарт, мөн стандарт цемент ашигласан болно. 

Баглаа боодол ба хадгалалт:

  • 200кг, 1000кг торхонд битүү савласан шингэн бүтээгдэхүүн
  • Нарны гэрэл шууд тусахаас сэргийл, 0°С—35°С орчин нөхцөлд хадгалах.
  • Баталгаат хугацаа 6 сар, баталгаат хугацаа хэтэрсэнээс хойш туршиж үзсэний дараа тэнцвэл хэрэглэж болно.

Аюулгүй ажиллагааны заавар:

  • Уг бүтээгдэхүүн нь шүлтгүй шингэн, хоргүй, зэврэлт явагддаггүй, хүрээлэн буй орчинд бохирдол үүсгэдэггүй. Гэвч хүнсэнд хэрэглэж болохгүй.
  • Нүдэнд хүргэсэн тохиолдолд даруй цэвэр усаар шавшиж угаана. Зарим хүний биед харшил үзүүлж болзошгүй тул яаралтай эмнэлэгт хандан эмчлүүлэх шаардлагатай.
  • Уг бүтээгдэхүүнд борооны ус дусаал хог орох, ууршиж хатахаас сэргийлж таглаатай саванд хадгалах шаардлагатай. Уг бүтээгдэхүүнд шаардагдагдах материалын аюулгүй байдлын мэдээллийн хүснэгт болон аюулгүй тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичиг баримтийг шаардлагатай тохиолдолд компаниас авч болно.