card

МЭНДЧИЛГЭЭ

    Юуны өмнө  энэ бүх хугацаанд бидэнтэй хамт байсан дотоод болон гадаадын хамтрагч байгууллагууд, харилцагчиддаа халуун талархал дэвшүүлж, эрүүл энх сайн сайхныг ерөөн мэндчилье. 

 Бид 2010 онд байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн, өрсөлдөхүйц үнийг санал болгон, тэдний хэрэгцээ шаардлага, хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэн, итгэл үнэмшил сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилго тавин үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн.

    Та бүхний хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа, бидэнд үзүүлсэн итгэл, найдварт тань чин сэтгэлээсээ талархахын зэрэгцээ, та бидний хамтын хичээл зүтгэл эх орны минь хөгжил цэцэглэлд өдрөөс, өдөрт өнгө нэмсээр байх болно гэдэгт туйлаас итгэж байна.

   "Бэст-Эргэл" ХХК-ийн цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

 

Хүндэтгэсэн,

"Бэст-Эргэл" ХХК-ийн Ерөнхий Захирал

Ш.Баттуяа