DB-707 Хүйтний нэмэлт
Уг бүтээгдэхүүнийг тус Лиао Нинг Кэлонг Жин Ши Хуа ХК нь өөрсдөө судлан гаргаж ирсэн бетоныг хөлдөлтөөс хамгаалагч нэг төрлийн шинэ бүтээгдэхүүн бөгөөд хөлдөлтөөс хамгаалагч шинэ төрлийн материал, усгүйжүүлж, агаарыг шүүн эрт бэхжүүлэгч зэргийн холимог найрлагаас бүрдсэн хлор шүлт хорт бодис агуулаагүй үл хөлдөөгч шингэн юм. Хөлдөлтөөс сэргийлж, хурдан бэхжүүлж, усгүйжүүлж хэвшүүлдэг зэрэг олон зориулалттай, арматур төмрийг зэврүүлдэггүй, бетоны бөх бат чанарыг нэмэгдүүлдэг. Шен Ян, Өвөрмонгол зэрэг хотуудад барилгын ажилд хэрэглэсэний дүнд уг бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт нь өвлийн цутгалтанд яв цав нийцэж дотоодын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад давуу болох нь батлагдсан юм.
Техникийн үзүүлэлт:
- Уг бүтээгдэхүүн нь хлор шүлт хорт бодис агуулаагүй, хэрэглээний усны зэрэг чухал барилгын ажлын бетон цутгалтанд хэрэглэж болохуйц, барилгын бат бөх чанарыг зурагт төлөвлөсөн шаардлагын хэмжээнд хүртэл хангахуйц тул бусад хөлдөлтөөс хамгаалагч бодис тохирохгүй нөхцөлд тус бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж болно.
- Уг бүтээгдэхүүн нь органик болон органик бус нэгдлийн шинэ төрлийн материалын холимогоос бүрдэнэ. Олон төрлийн зориулалттай,орц багатай, үл хөлдөөх чанар өндөр, эрт бэхжилтийн зэрэг нь буурдаггүй зэрэг шинж чанартай. Хасах хэмтэй нөхцөлд 7 хоногт хөлдөлтөөс сэргийлэх түвшиний хязгаарт хүрдэг, техник эдийн засгийн үр ашиг маш сайн.
- Уг бүтээгдэхүүний уян налархайжуулах үүрэг маш сайн, ус зарцуулалтыг багасгах хувь ≥13%, адил бус бэхжилтийн зэрэгтэй автопампаар цутгадаг бетон зуурмагт хэрэглэхэд тохиромжтой.
- Гадаад байдал нь усархаг, нягтаршилт нь 20°С үед 1.2 орчим, хатуулагийн агууламж 45%, хүчил шүлтийн тэнцвэржилт (pH) 7-8.
Холих хэмжээ
Орчны температур 0~5°С үед холих хэмжээ нь цементийн жингийн 2%, орчны температур -5~10°С үед холих хэмжээ нь цементийн жингийн 2-3%, орчны температур -10~15°С үед холих хэмжээ нь цементийн жингийн 3-4%, орчны температур -15~20°С үед холих хэмжээ нь цементийн жингийн 4-6% байна. Хасах хэмтэй нөхцөлд хэрэглэхээр сонгосон бол 7 хоногт бетоны хөлдөлтөөс сэргийлэх түвшиний хязгаарт хүрдэг бөгөөд уг бүтээгдэхүүнийг нэмсэнээр автопамп болон суурин помпоор бетон цутгахад тохиромжтой болдог.
Хэрэглэх арга
Хамт хольж хэрэглэх буюу дараа нь нэмэх аргуудын аль аль нь тохиромжтой.
Баглаа боодол ба хадгалалт
- 200кг, 1000кг торхонд битүү савласан шингэн бүтээгдэхүүн
- Бүтээгдэхүүн хадгалалтын нөхцөл: Савны амсарыг дээш харуулж тавина. Галын болон дулааны эх үүсвэрт ойр байлгаж болохгүй. Хуванцар сав уярахаас сэргийл.
- Бүтээгдэхүүний баталгаат хугацаа 2 жил, хугацаа хэтэрсэн тохиолдолд эхлээд туршиж шалгаж үзсэний дараа тэнцвэл хэрэглэнэ.