Цементийн нэмэлтийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Нэмэлт бодисын хэрэглэх арга болон дараалал

Цементний үйлдвэрт нэмэлт бодис хэрэглэх дараахь 2 зорилготой:

  1. Ширхэглэлийг эсвэл талбайн хэмжээг өөрчлөхгүй нөхцөлд тээрэмдлэгийг сайжруулж тээрмийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж цахилгаан зарцуулалтыг багасгаж цементний урсацыг сайжруулна.
  2. Тээрмийнүйлдвэрлэлийн хэмжээг өөрчлөхгүй нөхцөлд бүтээгдхүүний талбайн хэмжээг өндөрсгөж шигшүүрт үлдэх хэмжээг багасгаж нэмэлт бодисонд агуулагдах бэхжүүлэгч бодис нь цементийн бэхжилтийг өндөрсгөж чанарыг нэмэгдүүлж  эсвэл холимог материалын үйлдвэрлэлийн өртгийг багасгаж өгдөг.

Хэрэглэхийн өмнөх бэлтгэл ажил

  1. Нэмэлт бодисыг хэрэглэхийн өмнө өргөгч подъём, сепаратор зэрэг туслах төхөөрөмжүүд 20 % -ын чадалтай болгож тохируулна.
  2. Багажны бэлтгэл: секундомер 1 ширхэг, мерник 1 ширхэг ( 200-500 мл), шингэн хэмжигч насос 1 ширхэг бэлдээд, хэрэглэх талбай дээрээ 2 фазын дугуй нүхтэй разетка нэгийг суурилуулна.
  3. Нэмэх арга: дараах зургийн дагуу нэмэлт бодисоо хийх ба болж өгвөл тээрэм рүү ордог туузан дамжуурга дээрхи материал дээрээ хийх ба эсвэл нунтаг буцаан дамжуулагч руугаа хийх ба тээрмийн тэжээгч ам руу ойр байвал сайн.

 

Нэмэлт бодисын хийх хэмжээг тооцох

Дараахь томъёогоор минут тутамд хийх нэмэлт бодисын хэмжээг бодож гаргана.

L=(MxG)/(DxCx60)

Үүнээс: L: минут тутамд хийх нэмэлт бодисын хэмжээ (мл/мин)

         М: тонн цемент тутамд нэмэлт бодисын нэвчих хэмжээ (г/т)

         D: тээрмийн цаг үйлдвэрлэх хэмжээ (т/ц)

         С: хэрэглэх явцад нэмэлт бодисын шингэлэх харьцаа