Авто Зам Гүүрийн бетоны онцлог шаардлагууд болон арга аргачлал

Манай компани нь монголд анх удаа шинэ технологиор хийгдсэн “Моносын уулзвараас Нисэхийн уулзвар хүртлэх сонсголонгийн бетон хучилттай авто замын Бетон зуурмагын тусгай нэмэлт бодис болох SPF-100 B2/Ae/ (Поликарбоксилат төрлийн Суперпластикатор) ус хэмнэгч, уян налархайжуулагч, агаар агууламжын хувийг нэмэгч нэмэлтийг нийлүүлж чанарын өндөр түвшинд хийгдэж дуусаад байна.

      Дэвшилтэт технологоор хийгдсэн энэхүү замын бетон нь барилгын  бетоноос нилээн ялгаатай гардаг. Энд конусан суулт нь маш бага харин агаарын агууламж нь энгийн бетоноос илүү байдаг учир тээвэрлэлтийг миксерээр хийх боломжгүй. Бетоны үндсэн төлөв болон тээвэрлэлтийн ялгаанаас шалтгаалан замын бетонд тусгай зориулалтын нэмэлт хэрэглэх шаардлагатай. Энэхүү нэмэлт нь усны орцыг их хэмжээгээр багасгахын зэрэгцээ конусан суултаа барих, агаарын агууламжийг 5 хувиас багагүй байлгах өндөр шаардлагыг хангах юм. Энгийн бетонд нэмэлт нь 0,8-1,5 хувь хүртэл ордог бол замын бетоны шаардлагаас хамааран нэмэлт нь 1,5-2,0 хувь хүртэл орж болно.

Энэхүү тавигдсан шаардлагад нийцсэн SPF-100 B2/Ae/ нэмэлтээр хийсэн туршилт хийх аргачлал норматив болон үр дүнгүүдийг доор хавсаргав.

Авто зам гүүрийн бетоны онцлог шаардлагууд

            Зам гүүрийн бетон нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт норм нормативын шаардлагын дагуу тогтоогдсон техникийн нөхцөлтэй байдаг.

            Тухайн техникийн нөхцөлд тулгуурлан бетоны туршилтыг явуулна. Зам гүүрийн бетон нь хүйтэн тэсвэрлэлтээр өндөр байх тул бетоны агаарын агууламжыг их байхаар тооцдог. Агаарын агууламжийн хэмжээг ихэвчилэн 3-7% хооронд байхаар тогтоодог.

            Хөдөлгөөнт чанар буюу конусын суулт нь цутгах технологиос хамаарч 15-20мм хүртэл байдаг.

                        Энэ бетоны техникийн нөхцөл нь:

Бетоны марк

М400

Шахалтын бат бэх

400 кг х/см2

Гулзайлтын бат бэх

4.5 мПа

Конусын суулт

3±1.5 см

Агаар агууламжын хэмжээ

5+1.5%

 

Замын бетон турших

Тухайн бетоны техникийн нөхцлийн дагуу бетоны орцын найрлагыг тооцно.

Тооцсон орцынхоо дагуу бетон зуурмагаа зуурч зуурмагтаа дараах үзүүлэлтүүдийн тодорхойлно. Үүнд:

  • Конусыг суулт
  • Агаарын агууламж
  • Шахалтын бат бэх
  • Гулзайлтын бат бэх
  • Эзэлхүүн жин

Конусын суултыг тодорхойлох

Конусын суултыг MNS1170:2009 стандартын дагуу тодорхойлно.

 

Зуурсны дараа

30 минутын дараа

1 цагийн дараа

Конусын суулт

6

5

4,5

 

Агаар агууламж

Бетон зуурмагаас агаарын багажны аягын өндрөөр 3 тэнцүү үеэр аягыг дүүргэнэ. Үе тус бүрийг чигжүүрээр 25 удаа чигжинэ. Чигжиж дуусаад чигжүүрээс үүссэн нүх сүв ба агаарын том бөмбөлөгүүдийг гаргах зорилгоор алхаар гадна талаас 10-15 удаа тогшино.

3 үер дүүргэсний дараа илүүдэл бетон зуурмагийг хусаж аяганы дээд амсартай тэгшилнэ.

Агаарын багажны толгойг байрлуулж чангалаад насосаар хийлнэ. Манометрийн заалтыг 0 дээр тааруулаад агаар өгөх хавлага дээр дарж зүү зогстол хүлээнэ. Агаарын багажнууд нь устай усгүй гэсэн 2 янзаар үзэж болдог. Аль аргаар үзсэн тэрний загуух хуваарийг харж агаарын агууламжыг тодорхойлно.

 

 

 

Зуурсны дараа

30 минутын дараа

1 цагийн дараа

Агаар агууламжийн хэмжээ

6

5,8

5,5

 

Бетоны бат бэхийг тодорхойлох

Бетоны шахалтын бат бэх тодорхойлохдоо бетон зуурмагаас авсан дээжнээс хэвэнд 2 тэнцүү үер хийж үе тус бүрийг 25 удаа чигжиж 10-15 удаа резинэн алхаар тойруулан зохиж нягтруулна. Хэвтэй дээжжийг 24±2 цагийн дараа хэвнээс салаж 20±2 0С теспературт 95%-иас багагүй харьцангуй чийгтэй орчинд бэхжүүлнэ. Бэхжсэн дээжийг 3, 7, 14, 21 хоногийн завсарын шахалт хийнэ. Төслийн бат бэхийг 28 хоногийн шахалтын бат бэхээр тогтооно.

Шахалтын бат бэхийг дараах томъёогоор тооцно.

 

P-шахалтын бат бэх, α-сорьцын хэмжээнээс хамаарсан коэффициент, F-эвдэлсэн хүч, S-сорьцын хөндлөн огтлолын талбай

Сорьцын хэмжээ, мм

α

S, см2

70х70х70

0.85

49

100х100х100

0.95

100

150х150х150

1

225

200х200х200

1.05

400

300x300x300

1.10

900

D=100xH=200

1.16

78.5

D=150xH=300

1.20

117.75

D=200xH=400

1.24

157

D=300xH=600

1.28

235.5

 

Сонсголонгийн зам дээр хийсэн туршилтын үр дүн

Бэхжсэн нөхцөл

сорьцийнхэмжээ, см

Эвдэлсэнхүч, кгх

Батбэх, кгх/см2

Ердийн

7

хоног

d=10; h=20

29060

276.1

 

d=10; h=20

27710

263.2

274.7

d=10; h=20

29990

284.9

 

Ердийн

28

хоног

d=10; h=20

35930

530.9

 

d=10; h=20

35090

513.5

509.5

d=10; h=20

32420

479.1

 

 

 

Гулзайлтын бат бэх тодорхойлох

 Гулзайлтын бат бэхийг тодорхойлох дээжийг 3 үер дүүргэж авах ба үе тус бүрийг 75 удаа чигжиж, 25 доошгүй резинэн алхаар доргиож дээж авна. Хэвтэй дээжийг 72 цаг байлгаад хэвнээс салгаж бетон шоотой адил нөхцөлд бэхжүүлнэ. Бэхжсэн дээжийг бетоны шахалтын бат бэх туршихдаа хамт туршина.

      Гулзайлтыг зурагт үзүүлсэн байдлаар туршна.

 

a-тулгуур хоорондын зай, b-өргөн, с-дээд хоёр цэгийн хоорондох зай, l-урт

энд:

 

 

Туршилтын үр дүнг дараах томъёогоор тодорхойлно.

 

α-ирмэгийн өргөнөөс хамаарсан коэффициент, а-тулгуур хоорондын зай, F-эвдэлсэн хүч, b-ирмэгийн өргөн

Сорьцын хэмжээ, мм

α

B3

70х70

0.86

343

100х100

0.92

1000

150х150

1.00

3375

200х200

1.15

8000

300x300

1.34

27000

 

Бэхжсэн нөхцөл

сорьцийнхэмжээ, см

Эвдэлсэнхүч, кгх

Батбэх, кгх/см2

Ердийн

7

хоног

55х15х15

31.6

4.21

 

55х15х15

29.78

3.97

4.28

55х15х15

35.03

4.67

 

Ердийн

28

хоног

55х15х15

43.01

5.73

 

55х15х15

40.79

5.44

5.53

55х15х15

40.58

5.41

 

 

 

Бетоны эзэлхүүний жинг тодорхойлох