Улс орны хөгжил цэцэглэлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд барилгын салбарт шинэ техник технологи ихээр нэвтэрч байна. Үүний нэгэн адил бетон зуурмагийн салбарт ч шинэ техник технологууд нэвтэрч, барилгыг илүү хурдан чанартай барих техник технологитой болсоор байна. Урьд өмнө нь барилгын бетон хийцүүдийг төвлөрсөн үйлдвэрт бэлдэн барилгын талбай дээр хүргүүлж угсран угсармал барилга барьдаг байсан бол орчин үед ихэнхдээ бетон зуурмагийг шууд барилгын талбай дээр цутгаж хэрэглэдэг болжээ.
Өөрөөр хэлбэл бүрэн цутгамал ханатай шигүү арматурчлалтай өндөр барилгууд ихээр баригдах болсонтой холбогдуулж бетонд тавигдах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд зуурмагийн үйлдвэрт бэлтгэсэн зуурмагийг барилгын талбай дээр миксерээр хүргэн авто помп болон суурин помпоор шахаж цутгах технологийг өргөн хэрэглэж байна.
Иймд:
Бетоны уян налархай чанарыг нэмэгдүүлэх
Усны орцыг багасгах
Тээвэрлэх явцад бетоны хөдөлгөөнт чанарыг хадгалах
Бетоны бат бэхийг нэмэгдүүлэх
Цементийн орцыг багасгаж эдийн засгийн хэмнэлт гаргах гэх мэт шаардлага зайлшгүй гарч ирж байна.
Энэ бүхнийг шийдэхийн тулд бетон зуурмагийн химийн нэмэлтийг өргөнөөр хэрэглэж байна. Химийн нэмэлт бодис нь бетон зуурмагт маш бага хэмжээгээр орох боловч бетоны үндсэн шинж чанарыг маш сайн дээшлүүлдэг болох нь нотлогдсон юм.
Та бүхэн химийн нэмэлт бодисын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай вэбсайтын БҮТЭЭГДЭХҮҮН хэсэгрүү орно уу.