“Бэст-Эргэл” ХХК нь 2010 онд Монгол Улсын хууль дүрмийн дагуу Гадаад худалдаа, Аялал жуулчлалын чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан.  Бид  бетон зуурмагийн химийн нэмэлтийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн борлуулж байна. Бетон зуурмагийн нэмэлт  болох Поликарбоксилат төрлийн SPF-100 Усны орцыг багасгагч, уян налархайжуулагч нэмэлт, DB-707 Бетоныг хөлдөлтөөс хамгаалагч шинэ төрлийн бодис, Ус тусгаарлагч, Түргэн бэхжүүлэгч нэмэлт, өөрөө нягтардаг нэмэлт зэрэг нь 2010 оноос Монгол улсын Сорилтын лабортарит /Барилга архитектур корпораци/ олон удаа туршигдсан ба Монгол улсад  хэрэглэхэд нэн тохиромжтой бүтээгдэхүүнээр тодорхойлогдсон. Лиао Нинг Кэлонг Жин Ши Хуа ХК нь судалгаа шинжилгээг нэгтгэн шинэ төрлийн өндөр технологийг бүтээн бий болгодог үйлдвэр мөн ба “Бэст-Эргэл” ХХК-д Монгол улсад уг бүтээгдэхүүнийг төлөөлөн худалдаалах албан ёсны эрхийг  олгосон.

Тус компани нь бүтээгдэхүүний чанар болон технолгийн үйлчилгээг хангах талаар бүрэн баталгаа өгч чаддаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ISO 9001 чанарын баталгаа, 1000ISO04 байгаль орчинд ээлтэй чанарын удирдлагын баталгаа, ISO18000 эрүүл ахуйн аюулгүй байдлын баталгаа авсан. 1992 оноос макро молекул полиэфирийн дагнасан судалгаагаар Хятаддаа тэргүүлж байна.

Бид 2012 оноос барилгын материалын сорилтын лаборатори байгуулан Монгол Улсын Стандарт нормын дагуу бетон зуурмагийн бүх төрлийн туршилт сорилтын ажлыг хийж ирсэн ба 2017 онд лабораторио өргөжүүлэн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан мэргэжлийн баг хамт олон бүрдүүлэн ажиллаж байна. Манай лаборатори нь бетон зуурмаг болон бетон зуурмагт хэрэглэгддэг цемент элс хайрганд MNS стандартын дагуу физик механик шинжилгээг бүрэн хийж байна. 2017 ондоо MNS/ISO 17025-2017 лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн итгэмжлэгдсэн лаборатори болохоор зорилт тавин ажиллаж байна.  

Бид ХЭРЭГЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛЖ, ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭНЭ уриатай хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангаж, үнийн тогтвортой бодлого баримталж, хэрэглэгч түншүүдийнхээ шинэ эрэлт хэрэгцээг бусдаас түрүүлэн мэдэрч хэрэгжүүлэх мөн өөрийн хэрэглэгч түншүүддээ үргэлж итгэл үнэмшил, сэтгэл ханамжийг төрүүлж нийгмийн хариуцлагыг өндөрт тавин ажиллаж байна.