МЭНДЧИЛГЭЭ

    Юуны өмнө  энэ бүх хугацаанд бидэнтэй хамт байсан дотоод болон гадаадын хамтрагч байгууллагууд, харилцагчиддаа халуун талархал дэвшүүлж, эрүүл энх сайн сайхныг ерөөн мэндчилье. 

 Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн, өрсөлдөхүйц үнийг санал болгон, тэдний хэрэгцээ шаардлага, хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлэн, итгэл үнэмшил сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилго тавин үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж ирсэн.

    Та бүхний хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа, бидэнд үзүүлсэн итгэл, найдварт тань чин сэтгэлээсээ талархахын зэрэгцээ, та бидний хамтын хичээл зүтгэл эх орны минь хөгжил цэцэглэлд өдрөөс, өдөрт өнгө нэмсээр байх болно гэдэгт туйлаас итгэж байна.

   "Бэст-Эргэл" ХХК-ын цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

 

Хүндэтгэсэн,

"Бэст-Эргэл" ХХК-ын Ерөнхий Захирал

Шаравдоржийн Баттуяа