ТА БҮХЭН ӨВЛИЙН НЭМЭЛТЭЭ ХААНААС АВАХАА ШИЙДСЭН ҮҮ?

DB-707 Бетоныг хөлдөлтөөс хамгаалагч шинэ төрлийн бодис: /­- 20°С/

      Бетоныг хөлдөлтөөс хамгаалах энэхүү бодис нь Уян налархайжуулагч, ус хэмнэгч эрт бэхжүүлэгч зэргийн холимог найрлагаас бүрдсэн хлор шүлт хорт бодис агуулаагүй хүйтэн нөхцөлд зориулагдсан шингэн юм. Хөлдөлтөөс сэргийлж, хурдан бэхжүүлж, арматур төмрийг зэврүүлдэггүй, бетоны бат бэх чанарыг нэмэгдүүлдэг. Манай орны барилгын ажилд сүүлийн 3 жил хэрэглэсэний дүнд уг бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт нь өвлийн цутгалтанд яв цав нийцэж дотоодын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад давуу болох нь батлагдсан юм.

Техникийн үзүүлэлт: Ø Уг бүтээгдэхүүн нь хлор шүлт хорт бодис агуулаагүй, барилгын ажлын бетон цутгалтанд хэрэглэж болохуйц, бетоны бат бөх чанарыг зурагт төлөвлөсөн шаардлагын хэмжээнд хүртэл хангахуйц тул тус бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж болно. Ø Уг бүтээгдэхүүн нь органик болон органик бус нэгдлийн шинэ төрлийн нэгдмэл материал юм. Олон төрлийн зориулалттай,орц багатай, хүйтнээс хамгаалах чанар өндөр, бэхжилтийн бат бэх нь буурдаггүй зэрэг шинж чанартай. Хасах хэмтэй нөхцөлд хөлдөлтөөс сэргийлэх техник эдийн засгийн үр ашиг маш сайн. Ø Уг бүтээгдэхүүний уян налархайжуулах үүрэг маш сайн, ус зарцуулалтыг багасгах хувь ≥13%, автопампаар цутгадаг бетон зуурмагт хэрэглэхэд тохиромжтой. Ø

Гадаад байдал нь усархаг,

Нягт нь 20°С үед 1.2 орчим,

Хатуу хэсгийн агууламж 26%,

Уусмалын орчин (pH) 7-8

     Хүйтний нөхцөлд хэрэглэснээр бетоныг хөлдөлтөөс сэргийлэх бөгөөд уг бүтээгдэхүүнийг нэмсэнээр автопомп болон суурин помпоор бетон цутгахад тохиромжтой болдог. Хэрэглэх арга Хамт хольж хэрэглэх буюу дараа нь нэмэх аргуудын аль аль нь тохиромжтой. Баглаа боодол ба хадгалалт: Ø 1000кг торхонд битүү савласан шингэн бүтээгдэхүүн Ø Бүтээгдэхүүн хадгалалтын нөхцөл: Савны амсарыг дээш харуулж тавина. Галын болон дулааны эх үүсвэрт ойр байлгаж болохгүй. Хуванцар сав уярахаас сэргийл. Ø Бүтээгдэхүүний баталгаат хугацаа 2 жил, хугацаа хэтэрсэн тохиолдолд эхлээд туршиж шалгаж үзсэний дараа тэнцвэл хэрэглэнэ.

     Бетон зуурмагийн цутгалт хийгдсэний дараах арчилгаа маш чухал. Энэхүү арчилгаа хавсран хийгдэж байж зохих үр дүнд хүрдэг. Ялангуяа хүйтэний нөхцөлд онцгой анхаарах шаардлагатай болдог. Бетон зуурмаг хөлдөх, цана цохих, хуурайших гэх зэргээр бетон зуурмаг хэвийн чийгээ хадгалж бэхжих процесс алдагдан хагарал үүсэх, бат бэх буурах хүртэл сөрөг үр дагавар бий болдог. Үүнээс сэргийлэхийн тулд бетон цутгалтын дараах арчилгаатай сайн танилцаж  технологийн иж бүрэн арга хэмжээ авах шаардлагатай.  Бетон цутгалтын дараах арчилгааг хэрхэн хийх талаархи зөвлөмж зөвөлгөөг www.bestergel.com олж харах боломжтой.