Хэрэглэх хүрээ:

Төрөл бүрийн аж үйлдвэрлэлийн болон иргэний зориулалттай барилга байгууламжийн урьдчилан бэлдсэн буюу газар дээр нь зуурч цутгадаг ус нэвчилтээс хамгаалах зориулалттай бетон зуурмагт хэрэглэхэд тохиромжтой.

  • Туннель болон Зоорийн давхар
  • Уул уурхайн болон төрөл бүрийн худаг
  • Газар доорхи гарц хонгилууд
  • Газар доорхи машины граж
  • Газар доор байрлах дэлгүүр, худалдааны төв агуулах зоорь
  • Ус зайлуулах суваг
  • Усан бассейн
  • Усны нөөцийн байгууламж
  • Ариун цэврийн өрөө гэх мэт ус нэвчүүлэлтээс хамгаалах шаардлага тавьсан бетон зуурмагт хэрэглэнэ.

SPF-100 WP нь Лиао Нинг Кэлонг Жин Ши Хуа ХК-ийн борлуулдаг үндсэн түүхий эд бүтээгдэхүүн бөгөөд хольцийг найруулж бэлдсэний дараа зуурмаг болон бусад материалд хэрэглэхийг зөвлөдөг. Уг бүтээгдэхүүн нь эцсийн хэрэглэгчийн ашиглах бүтээгдэхүүнд хамаардаггүй тул эцсийн хэрэглэгчийн хэрэглэх арга болон нөхцлийг бид хангах боломжгүй юм. Бүтээгдэхүүний шинж чанарын нарийвчлалын талаар бид урьдчилан тооцох аргагүй. Бид хэрэглэгчийг бүтээгдэхүүнээ хэрэглэхийн өмнө өөрсдөө туршиж үзэн хольцийн хэмжээ хэрэглэх арга нөхцөлөө тогтоохыг зөвлөж байна.

Бүтээгдэхүүний онцлог:

  • Ус тусгаарлах чадвар дээд зэрэг: Ус тусгаарлах чадвар Р15-аас дээш.
  • Ус зарцуулалтын хувийг дээд зэргээр багасгана: Тархалт сайтай шинж нь ус зарцуулалтыг багасгах үүрэгтэй ба усны зарцуулалтыг 25-30%-с дээш хүртэл багасгадаг. Бетон зуурмагийн ажиллах чадварыг сайжруулж, бетоны бэхжилтийг дээшлүүлж, цементийн хэмнэлтийг нэмэгдүүлдэг нь батлагдсан.
  • Хэрэглэхэд хялбар: Уг нэмэлт нь энгийн уян налархайжуулагч нэмэлтийн адил бетонд зааврын дагуу шууд хэрэглэнэ.
  • Барьцалдах шинж сайтай: Бетон зуурмагийг барьцалдалт сайтай болгож түүний цутгалтын чанарыг сайжруулдаг, давхарга үүсэхгүй, тусгаарлалт үүсэхгүй, урсахгүй.
  • Тархалт сайтай: Бетон зуурмаг нь хөдөлгөөнт шинж маш өндөр, цутгахад хялбар, тархалт сайтай тул бүх төрлийн ус тусгаарлах зориулалттай зуурмагт хэрэглэхэд тохирно.
  • Бат бөх чанар сайн: Агшилт бага, хлор шүлтийн агууламж бага тул бетон зуурмагийн бат бөх шинжийг нэмэгдүүлдэг.
  • Ногоон орчин: Хүрээлэн буй орчинд болон хүний биед хор нөлөөгүй. Илжирч муудахгүй, шатамхай бодис агуулаагүй.    

Хэрэглэх арга:

  • Бүтээгдэхүүний хольцийн хэмжээг 1,0%-1,5% гэж зөвлөсөн байдаг бөгөөд манай Монгол Улсад хэрэглэж байгаа түүхий эд /элс, хайрга, цемент г.м.../ болон орц найрлагаас шалтгаалан зохистой хэмжээгээр өөрчилж болно.
  • Цемент болон бусад найрлагын нарийвчилсан тохиргоог туршилт шинжилгээ хийсний дараа тогтооно. Хэрэглэх үедээ хэмжсэн усандаа нэмж хийх буюу зуурмагийн машинд хамтад нь хийн хэрэглэж болно. Ус зарцуулалтыг ихээр багасгахын тулд зуурах хугацааг нь 150s-ээс багагүй байлгахыг бид зөвлөж байна. Чанарын шаардлага хангасан зуурмаг гаргахын тулд хэрэглэхийн өмнө бетон зуурмагаа зуурч туршилт хийх хэрэгтэй.

Манай бүтээгдэхүүний давуу тал:

  • Ус нэвчүүлэлтээс хамгаалах бүх төрлийн бетон, барилга байгууламжид хэрэглэхэд нэн тохиромжтой.
  • Бетоны бат бэхийг нэмэгдүүлж усны орцыг 25-30% хүртэл бууруулдаг. 
  • Үнэ харьцангуй хямд тул эдийн засгийн хувьд хэмнэлттэй.
  • Жил бүр БНХАУ-д Хятад инженер технологичидийн удирдлаган дор бетон зуурмагын үйлдвэрийн мэргэжилтэн ажилчдад мэргэжлийн сургалт явуулж үйлдвэрийн дадлага хийдэг.
  • Хятад нь цаг агаарын хувьд  Монголтой ойролцоо сэрүүн хуурай байдаг тул уг нэмэлт нь хэрэглэхэд хялбар.   
  • Барааг өөрийн унаагаар тасалдуулахгүй түргэн шуурхай найдвартай цаг тухай бүрт нь  хүргэж өгнө.
  • Ус тусгаарлагч нэмэлтээс гадна өөрөө нягтардаг нэмэлт, түргэн бэхжүүлэгч нэмэлт, өвөл зуны нэмэлт, ус хэмнэгч уян налархайжуулагч нэмэлт мөн цементийн нэмэлт зэрэг олон төрлийн нэмэлт нийлүүлэх боломжтой.   

Бүтээгдэхүүний үзүүлэлт:

Нэр

Нэгж

Стандарт

Гадна байдал

                

Цайвар шар наалдамхай шингэн

Орц

Цементийн жингийн

1,0-1,5%

Нягтаршил

g/cm3

1.05-1.10

Хүчил шүлтийн тэнцвэр

%

6-8

Хатуулагийн агууламж

%

20±1.5

Ган арматур зэврэлтийн нөлөө

үгүй

үгүй

 

Баглаа боодол ба хадгалалт:

  • 200кг, 1000кг торхонд битүү савласан шингэн бүтээгдэхүүн
  • Нарны гэрэл шууд тусахаас сэргийл, 0°С—35°С орчин нөхцөлд хадгалах.
  • Баталгаат хугацаа 6 сар, баталгаат хугацаа хэтэрсэнээс хойш туршиж үзсэний дараа тэнцвэл хэрэглэж болно.

Аюулгүй ажиллагааны заавар:

  • Уг бүтээгдэхүүн нь шүлтгүй шингэн, хоргүй, зэврэлт явагддаггүй, хүрээлэн буй орчинд бохирдол үүсгэдэггүй. Гэвч хүнсэнд хэрэглэж болохгүй.
  • Нүдэнд хүргэсэн тохиолдолд даруй цэвэр усаар шавшиж угаана. Зарим хүний биед харшил үзүүлж болзошгүй тул яаралтай эмнэлэгт хандан эмчлүүлэх шаардлагатай.
  • Уг бүтээгдэхүүнд борооны ус дусаал хог орох, ууршиж хатахаас сэргийлж таглаатай саванд хадгалах шаардлагатай. Уг бүтээгдэхүүнд шаардагдагдах материалын аюулгүй байдлын мэдээллийн хүснэгт болон аюулгүй тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичиг баримтийг шаардлагатай тохиолдолд компаниас авч болно.